Киноны vйл явдал
Манлай гэдэг залуу найз бvсгvй Гэрлээдээ сvйн бєгж зvvлгэж, гэрлэх санал тавихаар явж байгаад сvv зардаг нэгэн будлиу эртэй таарч андуураад єєр газар буучихна. Ингээд хайртай залуугаа хvлээж суугаа Гэрлээ хэмээх єєр бvсгvйн гэрт нь очсоноор тэд ээж аавынх нь ємнє хосууд болон жvжиглэнэ. Ингэж байгаад бие биедээ дурлаж, vvрд хамтдаа байхаар тэндээ vлдчихнэ.
Зохиол нь логикийн алдаатай
"Зєрлєг" киноны зохиол нь гэнэн, дараалал нь алдагдчихаж. Жишээлбэл, Гэрлээ бvсгvйг андуураад, танихгvй залуу гэрт нь ирчихсэн байхад "Чамайг авчирсан хvн чинь манай хажуу айлын хvн" гэж хэлнэ. Гэтэл Манлай хvрзээр толгой руугаа цохиулчихаад тархиа бариулахаар єнєєх хажуу айлын ахынх руу морин тэргээр нэлээд удаан явж хvргvvлэх юм. Хажуу айл руу ч морин тэргээр тийм удаан явдаггvй байх аа.
Бас Гэрлээгийн ажлынхан гэрт нь зочлохоор явна. Гэрлээ, Манлай хоёр найзуудынхаа хамгийн ард нь алхаж байтал будлиу ах нь сэмхэн дуудав.
Замын хажуу руу бууж ахтайгаа шивнэлдэж байтал нэг найз нь эргэж харснаа "Хvvе, тэр хоёр хааччихав аа" гэтэл нєгєє нэг нь "Хийж амжуулах юм их байгаа биз дээ" гэж хэнэг ч vгvй хариулна. Уг нь урд нь явж байгаад тvрvvлээд алхмаар юм. Гэтэл тэр хоёр чинь ард нь vлдсэн шvv дээ. Гэрлээ будлиу ахаасаа хайртай залуугаа гэрт нь ирснийг сонсоод яаран гvйнэ. Гэтэл гадаа хэцэн дээр тохсон орны цагаан хэрэглэлийн хоёр талд зогсчихоод удаан ярилцана. Цагаан хэрэглэлийн хоёр талаас гараа барилцаад л. Хайртай хvнээ утсаар ярихад "хэн бэ" гэж асуувал гомддог биз дээ. Дууг нь сонсоод л шууд танимаар юм. Бас танихгvй хvний гарыг атгачихвал баргийн хvvхнvvд анзаарна байх аа. Гэтэл дууг нь танихгvй, гарыг нь мэдрэхгvй, сvvлдээ бvр тэврvvлчихээд танихгvй...
Амьдралаас хол
Гэрлээ бvсгvй дандаа л том том хадтай, єндєр уулын орой дээр гарч хайртай залуу руугаа утсаар ярьдаг. Энэ ч сумын тєвvvдэд байдаг бэрхшээл л дээ. Гэхдээ дандаа єндєр єсгийтэй гуталтай єгсєх нь нэг л худлаа санагдах юм. Бас гол дvрийн хоёр Гэрлээ даанч их залхуу бололтой. Ногоо тарьдаг, малтай айлын охин хvний урманд аяга угааж, ногоо услаж, vнээгээ сааж харагдахгvй юмаа. Бас аав нь шавар зуураад, єдий тєдий ажилтай байхад охин нь залуу дагуулаад зугаалаад явчихаж байгаа нь нэг л амьдралаас хол. Аав, ээж нь бєхийгєєд л хамаг ажлаа хийгээд явах юм. Охид нь хvний урманд хуруугаа ч хєдєлгєдєггvй ээ.
Гэрлээ Манлай хоёрыг морин тэргэн дээр явж байгаа зургийг дардаг хэсэг бас л алдаа. Тийм холоос зургийг нь дарж байхад ямар тод, том гараа вэ. Ямар ч гар утас хэрэглэлээ гээд тийм тод гарахгvй дээ. Yvнийг сайн бодолцохгvй дээ.
Туслах дvрvvдийн тухай
Будлиу ахын дvр vнэхээр сайн гарчээ. Хэдийгээр будлиу ч гэсэн сайхан цагаахан сэтгэлтэй, их сайн хvн юм. Дvрээ ч сайн бvтээж. Хэрэг хийснээ мэдчихээд сэтгэлээр унаад хэвтэж байгаа нь тvvнийг хэчнээн сайхан сэтгэлтэй болохыг илтгэнэ. Харин кино эхэлж байхад хоёр хvн дєнгєж хєдєєнєєс орж ирчихээд хэрэлдээд явж байгаа нь ямар ч vvрэггvй, хэрэггvй туслах дvр. Бас Иракт алба хаагаад ирсэн залуу дvрээ тийм ч сайн гаргаж чадаагvй. Аргагvй шvv дээ. Тамирчин хvн байна билээ. За, кино судлаач шvvмжлэгч нарын хэлээд байдаг алдаа бvгд л энэ кинонд байна.
Энэ бvх алдаа "Зєрлєг" кинонд байгаа. Бас "Зєрлєг" кинонд зориулж бичсэн хєгжим, ая гэж юу ч алга. Киноны тєгсгєл хэсэгт жvжигчин Т.Хулан хадан дээр "Титаник" кинон дээр гардаг хєрєг зураг шиг хэвтэж байгааг хараад бvр ч vзэгчид нь инээлдээд, Хуланг шоолоод байгаа юм чинь. Тэр бол хамгийн утгагvй хэсэг.
Тєрийн шагналт жvжигчин Н.Сувд "Стивен Сигалийн хийсэн кино гэхээр л шууд хамтран ажиллана гэж байхгvй ээ. Зохиолыг нь уншаад vнэхээр сайн бол кинонд тоглох саналыг нь зєвшєєрнє" гэж хэлж байсан удаатай. Жvжигчин хvн карьераа унагахгvйн тулд сайн кинонд сайн жvжиглэхийг илvvд vздэг юм. Гэтэл Т.Хулан энэ киноогоороо єєрийгєє унагачихав уу даа.. Хайран ч 4000 тєгрєг, хайран ч цаг зав.

